Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Хөвсгөл аймагт ажиллаж байна
2023-09-27

Албан томилолтын хүрээнд Хөвсгөл аймагт хэрэгжиж буй байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлийн төсөл хөтөлбөрүүдийн явцтай танилцаж, гүйцэтгэлд хяналт тавин, салбарын нийт албан хаагчидтайгаа уулзсан байна

 

 

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны төв замыг орон нутгийн аялал жуулчлалын замтай холбох 2 км, Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн 30.4 км, Хатгал-Хүзүүвчийн шил чиглэлийн 5.5 км буюу нийт 37.9 км авто зам, 7-н байршлын авто зогсоолын барилга угсралтын ажил 51 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна. Хатгал тосгонд байгуулж буй 2-р зэрэглэлийн хатуу хог хаягдлын ландфилл байгууламжийн бүтээн байгуулалт 92 хувь, Ханх суманд 58 хувийн гүйцэтгэлтэй, ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил Хатгал тосгонд 95 хувь, Ханх суманд 27 хувий гүйцэтгэлтэй хэрэгжиж байна.

 

 

Хөвсгөл аймгийн “Ханх сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2020-2040”-г хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хамт боловсруулан 2022 онд орон нутагт хүлээлгэж өгсөн.  "Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын менежментийн төлөвлөгөө 2022-2026”-г боловсруулан Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргаанд 2022 онд хүлээлгэн өгсөн.

 

 

Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн сумдын нутгийн иргэдийн удирдлагатай зээлийн эргэлтийн сангийн үйл ажиллагаанд мониторинг хийсэн. Хатуу хог хаягдлын ландфилл болон Бохир ус цэвэрлэх байгууламжуудад өөрөө буулгагч машин 3 ш, өөрөө ачигч машин 2 ш, дахивар пресслэгч 1 ш төхөөрөмж, бохир ус соруулах машин 2 ш бүхий нийт 8 ш машин, тоног төхөөрөмж нийлүүлсэн.

 

Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргаанд эргүүлийн 2 ш завь нийлүүлсэн. Аймгийн хувьд 2022 онд нийт 6 тэрбум төгрөгийн Байгалийн нөөцийн орлого орсон байна.

 

Үүнээс:

Газар: 501.2 сая төгрөг;

Ой: 5 тэрбум төгрөг;

Ан амьтан: 424,9 сая төгрөг;

Ус, рашаан: 62,3 сая төгрөг;

Байгалийн ургамал: 25,2 сая төгрөг болно.

Хуулийн хэрэгжилт: 29.7 хувьтай байна. Энэ бол хангалтгүй үзүүлэлт юм. Цаашдаа хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар аймгийн удирдлагуудад дахин анхаарууллаа.

Shuud.mn
Сонин хачин