БШУЯ-наас хоёр дахь удаагаа зохион байгуулсан багш нарын болон байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнг танилцуулж байна.
Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат:
Өнгөрсөн жилээс анх удаа үр дүнд суурилж байгууллага болон багшийн үнэлгээг хийн, зохион байгуулж эхэлсэн. Өнөөдөр ЕБС-ийн үнэлгээг танилцуулж байна.
Төрийн өмчийн 681 сургуулийн 28383 багш 912 гаруй сурагчид оролцлоо. Бид багш нарыг 4 шалгуур 13 үзүүлэлтээр шалгалаа. Нийт багш нарыг 1-6 түвшний индекс дээр байршуулж байгаа. Багшийн гүйцэтгэлийн үнэлгээг бодит тогтоохын тулд түгжих, батлах, нотлох асуулгын аргыг ашигласан.
Багш нарын 51.7 хувь нь ур чадварын нэмэгдэл авна.
I индикс- 5.2 хувь
II индикс- 17 хувь
III индикс- 15 хувь
IV индикс- 14 хувь
Нийт багш нарын 51.7 хувь нь энэ есдүгээр сараас урамшууллаа аваад явж байна.
2022 онд нэгдүгээр индекстэй байсан 146 багш индексээ хадгалсан. Харин 132 багш II индекс рүү буурсан. Мөн зургаан багш V индекс руу буурсан. Харин V индекс дээр байсан 8 багш I индекс рүү орж ирсэн.
Нийт аймгуудын үр дүнг улсын дундажтай харьцуулаад аваад үзвэл өнгөрсөн онд нийт дундаж 72.5 хувьтай байсан бол 2023 онд 75.71 хувьтай байна.
Байгууллагын үнэлгээг 6 түвшинд хувааж шалгасан. Нийт сургуулийн 47 хувь нь урамшуулал авахаар боломж бүрдсэн.
Уншиж байна |