БНСУ-д бүлэг хүмүүсийн гарт зодуулж, нас барсан иргэний ар гэрийнхэн мэдээлэл хийлээ.
Талийгаачийн эгч А.Болормаа:
Дүү минь Солонгост хүлэмжийн талбайд ажиллаж байхдаа 2020 онд захирлаасаа 12 сая төгрөг авч нутагруугаа буцах хүсэлтэй байгаагаа хэлсний дараагаар хэсэг бүлэг нөхдөд зодуулсан байсан. Би 2021 оны зургадугаар сарын 30-ны өдөр дүүгээ нас барсныг дуулж, дүүгийнхээ цогцост задлан хийлгэхгүй гэдэг хүсэлтээ хэлсэн. Гэвч аль хэдийнэ ар гэрийн зөвшөөрөлгүйгээр БНСУ-д задлан шинжилгээ хийчихсэн байсан.
Дүү минь нас бараад 20 гаруй хоносны дараа цогцсыг нь амьдарч байсан өрөөнөөс нь олсон ба цогцосны зургийг явуулсан ч дүүгээ гэж таних боломжгүй байгаа тул мөн эсэхэд нь эргэлзэж байгаа.
Манай гэр бүлийнхэн БНСУ-д суудаг Монголын элчин, Консулд хандаж үзсэн ч ямар ч хариу арга хэмжээ үзүүлээгүй. Гадаад харилцааны яаманд очоод дүүгийнхээ цогцосыг авья гэхэд 70-80 сая төгрөг болно гэсэн.
Үүнээс гадна анх бидний зөвшөөрөлгүй задлан шинжилгээ хийж, цогцсыг харуулалгүй чандарласанд бид гомдолтой байна. Энэ хүн үнэхээр манай ах мөн үү гэдэгт эргэлзэж байна.
Дүү минь магадгүй хүний наймаанд явсныг үгүйсгэхгүй шүү дээ. Тухайн үед цогцсыг таниулахаар Өмнөд Солонгост байдаг хамаатны эгч н.Мөнхбаярыг гуйсан ч цогцсыг таниулаагүй. Тэгсэн хэр нь Өмнөд Солонгос талаас цогцсыг таниулсан гэх зэргээр будилаантай зүйлийг бидэнд ярьж байгаа" гэв.
Уншиж байна |