Солонгосын алдарт BLACKPINK-ийн YG агентлагтай хийсэн гэрээ өнгөрсөн сард дуусгавар болсон билээ. Гэрээ дуусаж буй энэ үед агентлаг болон хамтлагийн гишүүдийн дунд гэрээ сунгах талаарх асуудал олны анхаарлыг татаад байсан.
Өмнө нь Женни, Жүсү, Лиса нар бүгд YG Entertainment-ийг орхиж, зөвхөн Руже тус агентлагтаа үлдэнэ гэж мэдээлж байсан. Тэгвэл өнөөдөр хамтлагийн гишүүд болох Женни, Жисү нар тус тус өөрсдөө бие даасан агентлаг байгуулж байгаа гэх мэдээллийг News 1-ээс гаргалаа.
Харин YG-гаас “BLACKPINK-ийн гэрээний сунгалт болон ирээдүйн үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл тодорхой болоогүй байгаа” гэжээ.
Уншиж байна |