Монголын багш нарын үйлвэрчний эвлэлийн холбооны төлөөллүүд багшийн цалинг 1000 долларт хүргэхгүй бол дэлхийн багш нарын баярын өдөр буюу 10 дугаар сарын 05-нд улс орон даяар бүх сургууль, цэцэрлэгийн багш нар ажилт хаялт зарлаж, төв талбайд жагсах гэж буй талаараа мэдээлэл хийлээ.
Багш нарын төлөөлөл: "Би боловсролын салбарт 20 гаруй жил ажиллаж байна. Энэ хугацаандаа ажиллахдаа 500 мянган төгрөгийн цалин авч байна. Авсан цалингаа өр зээл, ахуйн хэрэглээ аваад цаана нь ердөө 100 хүрэхгүй мянган төгрөг үлддэг. Энэ мөнгө бол бидний амьдралд үнэхээр хүрэлцэх хэмжээний мөнгө гэж үү дээ. Уг нь бид чинь хамгийн их цалин авах ёстой хүмүүс шүү дээ. Хүнд боловсрол олгоно гэдэг юу юунаас илүү баялаг билээ дээ. Цаагуураа өчнөөн мөнгө угааж, хүссэнээрээ үрэн таран хийж байгаа хэр нь бидний цалинг нь жоохон өгөх их л хэцүү асуудал бололтой. Одоогоор энэ салбарт ажиллах хүчин үгүй боллоо.
Багш нарын цалинг 1000 долларт хүргэх шалтгаан:
1990 оноос хойш 30 жилийн дотор багшийн цалин доллартай харьцуулах юм бол өсөөгүй. 300 долларт эргэлдэж ирсэн.
Сайдын хэлж буй 2.5 сая төгрөгийг хэсэг олон жил ажилласан багш нар авдаг. Харин нийтээрээ ажиллаж буй залуу багш нар 1,273,000 төгрөгийн цалин авч байна. Ийм цалингаар багшийн ажлыг хийх ямар ч боломжгүй.
2024 оны 01 дүгээр сарын 01-нээс багшийн цалинг 60 хувиар нэмэгдүүлэхийг шаардаж байна.
Илүү дутуу нэмэгдэл гэж багш нарыг алагчлан үзэхийн оронд бүгдийнх нь үндсэн цалинг нэммээр байна.
Ажил хаялтад одоогоор 160 гаруй сургууль нэгдсэн. Эдгээр ажил хаялтад нэгдсэн сургуулийн 30 гаруй нь нийслэлийнх бол бусад нь орон нутгийн сургуулиуд багтах аж.
Багшийг үнэлэх үнэлэмж, цалин мөнгөний асуулаар бид зургаан жилийн турш тасралтгүй тэмцсэн ч даацтай шийдвэрт хүрсэнгүй. Тиймээс бид 10 дугаар сарын 05-нд улс орон даяар бүх сургууль, цэцэрлэгийн багш нар ажилт хаялт зарлана" гэв.
Уншиж байна |