Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
15 объектод нэгжлэг хийжээ
2023-09-25

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс энэ сарын 18-22-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 92 гомдол, мэдээллийг шалгасан байна. Үүнээс 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 62 гомдол, мэдээллийг хянан шалгажээ.

 

 

Түүнчлэн эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 17 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 849 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хүргүүлсэн 1 мэдэгдэл, хууль хэрэгжүүлж ажиллах 1 албан бичгийг холбогдох байгууллагад хүргүүллээ. Эрүүгийн 6 хэрэгт нийт 15 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулжээ.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • Хөвсгөл аймгийн Мөрөн сумын удирдах албан тушаалтан “И” нь бусдаас хахууль авсан гэх;

  • Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор хууль бусаар бараа нэвтрүүлсний хариуд гаалийн улсын ахлах байцаагч “Н” нь бусдаас хахууль авсан гэх;

  • БНХАУ-ын иргэн “Ф” нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор УУХҮЯ, БОАЖЯ, МХЕГ, АМГТГ зэрэг байгууллагын удирдах албан тушаалтан Н, Ц, Д, Э, З, Д нарт хахууль өгсөн гэх;

  • Иргэн “Д” нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн /хуучин нэршил/ удирдах албан тушаалтан “Ц”-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэх;

  • Сэлэнгэ аймгийн удирдах албан тушаалтан “О” нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус аймгийн Цагдаагийн газрын удирдах албан тушаалтан “Э”, Мэргэжлийн хяналтын газрын удирдах албан тушаалтан “О” нартай бүлэглэн өөрийн ойрын харилцаатай “Б”-д хууль бус давуу байдал бий болгосноос орон нутгийн төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэх;

  • Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газрын удирдах албан тушаалтан “Ц” нь бусдаас хахууль өгөхийг шаардсан гэх;

  • Нийслэлийн 84 дүгээр сургуулийн удирдах албан тушаалтан “Л” нь бусдаас хахууль авсан гэх хэргийг прокурорт шилжүүлжээ.

 

Shuud.mn
Сонин хачин