Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
СУРВАЛЖИЛГА: Бороотой, болзоотой автомашингүй өдөр
2023-09-25

 

 

Залуус хөтлөлцөн, элдвийг ярилцаж их хотын гудмаар тайван алхана. Тэд автомашины замын хажуу дахь явган хүний замаар бус авто замын голоор айдасгүй хөгжилдөн алхана. Тэдний энэ баяр жаргалд хөг нэмэх шиг зөөлөн бороо шивэрнэ. Энэ бол их хотын автомашингүй өдөр. 

 

Тодруулбал, “Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлт үргэлжилж байна. Гүйлттэй холбоотойгоор өнөөдрийг “Автомашингүй өдөр” болгож, 06:00-18:00 цагийн хооронд зарим замын автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа юм. Мөн дүүргүүдэд иргэд, олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулж байгаагаас гадна Сүхбаатарын талбайд эрүүл мэндийн үзлэг болон олон төрлийн сонирхолтой хөтөлбөрүүд болж байлаа. 

 

“Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлтийн тэмцээнд нийт 20 мянга гаруй хүн бүртгүүлсэн бөгөөд гадаадын 26 орны 150 гүйгч оролцож байгаа аж. Марафонд оролцогчид 1.5 км, 5 км, 10 км, 21 км, 42 км-т гүйх юм. 21 км, 42 км-ийн хагас, бүтэн марафонд оролцогчдын амжилтыг олон улсын жишгээр автомат чипээр тодорхойлно.

 

Марафонд хамгийн анх  2014 онд  16.839 иргэн оролцож байсан бол  2015 онд 18.085, 2016 онд 25.000, 2017, 2018 онд 30.000-д хүрчээ.  Мөн 2019 оноос  нийслэлийн иргэдээс гадна хөдөө, орон нутаг, Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив, дэлхийд танигдсан нэртэй тамирчид зэрэг 32.000 гаруй хүнийг хамруулан амжилттай зохион байгуулсан. Харин 2020, 2021 онд дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас марафон гүйлт завсарлаад байсан юм.

 

 

Баянгол дүүргийн иргэн: 

 

-Хотын гудмаар автомашингүй чөлөөтэй алхах маш их таалагдаж байна. Жилийн жилд энэ өдрийг хүлээдэг. Мөн өнөөдөр “Европын өдөрлөг”-т оролцох гэж ирсэн. Гадагшаа сурч ажиллах маш  олон боломжуудыг танилцуулна гэсэн болохоор сонирхож байна. Амралтын өдөр сонирхолтой өнгөрч байна. 

 

Баянгол дүүргийн иргэн н.Жаргалбаяр:

 

-Гэр бүлээрээ өнөөдрийн үйл ажиллагаануудыг сонирхох гэж ирлээ. Хүүхдүүд маань айх айдасгүй чөлөөтэй алхаж, тоглож байгаа нь сайхан байна. Олон сонирхолтой үйл ажиллагаанууд зохиогдоно гэсэн. Бүгдийг нь үзнэ. 

 

Сүхбаатар дүүргийн иргэн Н.Саруул:

 

-Найз маань “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн тэмцээнд оролцож байгаа. Найзыгаа дэмжих гэж ирсэн. Өнөөдрийн үйл ажиллагаануудад маш олон хүн оролцож байна. Баяртай байна. 

 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин