Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
"Хэргийн сэжигтэн байж болзошгүй хоёр хүн задлан шинжилгээний багт орчихсон байна"
2023-09-22

Монгол Улсын зөвлөх эмч, анагаах ухааны доктор, дэд профессор асан Г.Ганжаргалын амь насаа алдсан хэрэгтэй холбоотой ар гэрийнх нь зүгээс мэдээлэл хийлээ. Уг хэрэг өнгөрсөн оны долоодугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө болсон байдаг. Түүнд хоёр удаа задлан шинжилгээ хийсэн. Гурав дахь удаагаа задлан шинжилгээ хийх шийдвэр 05 дугаар 30 нд гарсан. Уг задлан шинжилгээний багт тухайн хэрэгт холбоотой хамт байсан эмч нар оролцож байгаад ар гэрийнхний зүгээс эсэргүүцэж хэвлэлийн хурал хийлээ. 

 


Талийгаачийн эхнэр: "Манай гэр бүлийн зүгээс уг задлан шинжилгээнд Нүүр ам судлалын салбар зөвлөлийг оруулж өгөхгүй байхыг маш олон удаа шаардаж, гуйсан. Гэтэл нөхрийн минь гурав дахь задлан шинжилгээнд хэрэг болох үед хамт байсан Нүүр ам судлалын захирал Б.Батбаяр болон Нүүр ам согог заслын тэнхимийн эрхлэгч н.Гантөмөр гэх хүмүүс салбар зөвлөлд орчихсон байгаа юм. 


Хавтаст хэргийн материалыг Нүүр ам судлалын төвд өгөх гээд байна. Энэ бол 100 хувь хувийн ашиг сонирхол орсон байна гэж үзэж байна. Гурав дахь шатны шинжээчийн дүн үнэн зөв бодитой гарах эсэх нь үнэхээр эргэлзээтэй болчихоод байна. 


Шүүх эмнэлгийн зүгээс гурав дахь шатны шинжилгээн дээр ямар ч хамааралгүй олон салбар зөвлөлийг оруулах гээд байна. Талийгаач 100 хувь гэмтлийн шалтгаантай нас баралт байсан. Яагаад заавал яаралтай тусламж, дотрийн анагаах ухааныг оруулаад байгаа юм. Мөн дээрээс нь нүүр ам судлалын зөвлөлийг оруулах гэж байгаад үнэхээр гайхаж байна. 


Би нөхрөө архи уугаад тэр өндрөөс нисээд үхчихсэн гэж хэзээ ч бодохгүй байна. Дүгнэлтээр биеийн дэх архины хэмжээ өчүүхэн л гэж гарсан гэсэн. Бусад хүмүүс ч гэсэн ухаангүй согтуу хүн ч байсан тэр тагтнаас унах боломжгүй гэдгийг хэлдэг.  Өмнөх шинжээчид гадны нөлөөтэй ч гээд байгаа юм шиг, үгүй гээд байгаа ч юм шиг тодорхойгүй хариу өгч байсан. Дүгнэлт гаргаж байгаа эмч нар үүн дээр анхаарч ажиллаасай. Тогтоолд тавигдсан асуултуудад тойруу биш тодорхой хариулт авмаар байна" гэв. 

Shuud.mn
Сонин хачин
DR. ADITY:
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
2023-09-22
javhaa:
odoo buh ym nairaad tand unen hariu uguh n ungurchee ,tanil, mungu ene ulsad dalai ! dalai !
2023-09-22