“Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой"-н Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал одоо болж байна.
Энэ сарын 12-нд болсон шүүх хуралдааны үеэр Б.Ганхуяг нийт шүүгчдээс татгалзах хүсэлт гаргасан. Тэгвэл өнөөдрийн хуралдааны эхэнд Б.Ганхуягийн нийт шүүгчдээс татгалзах хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэх шийдвэрийг танилцууллаа.
Дараа нь яллагдагч Т.Аюурсайханы өмгөөлөгч нарын зүгээс шүүхэд хандан хэрэгт авагдсан үйл баримтыг прокурорын яллах дүгнэлтэд үндэслэн нарийн нотолж тодруулах шаардлагатай тул хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах саналыг гаргалаа. Яллагдагчаар татагдсан гишүүн асан Т.Аюурсайхан ДӨРВӨН өмгөөлөгчтэй оролцож байна. Урьдчилсан хэлэлцүүлэг үргэлжилж байна.
Уншиж байна |