Монгол Улсын Засгийн газрын 2022 оны тавдугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаас аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж, эдийн засгийг сэргээх зорилтын хүрээнд Монгол Улсад аялал жуулчлалын зорилгоор ирэх солонгосын иргэдийг 90 хүртэл хоногийн хугацаатай визгүй зорчуулах шийдвэрийг гаргасан билээ.
Энэхүү шийдвэртэй холбоотойгоор Солонгос улсын залуучууд Монгол улсыг зорин ирэх тохиолдол эрс нэмэгджээ. Тэр дундаа хавар болон зуны улиралд хөтөлбөртэй аялалаар ирэх залуусын тоо нэмэгдсэн талаар "Yonhap" агентлагаас мэдээлсэн юм. Мөн түүнчлэн тус мэдээллийн хэрэгслээр дамжуулан Монголын үзэсгэлэнт байгалийг бишрэн магтаж, Монгол залуусын талаарх сэтгэгдлийг хуваалцжээ.
Аялагч Жон Хё Син: Монгол залуучууд урлаг, спорт, оюун ухаан мэдлэг, чадвар чансаагаараа дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн. Хэдэн жилийн өмнө манайхыг харанхуй бүдүүлэг мэтээр ойлгодог байсан. Харин Монголд аялаад миний бодол 360 эргэсэн шүү. Тэд эх орныхоо гайхалтай түүхийг мэддэг, бахархдаг, бахддаг хүчирхэг ард түмэн байсан. Тэд бүгд авьяаслаг Монгол. Тийм ч учраас би Монголын залуучуудыг оюунлаг, авьяаслаг, хүч чадалтай хүмүүс байна гэж дүгнэсэн. Би зураг авах их дуртай хүн. Монголд очоод байгалийн сайхныг гайхан бишэрсээр байгаад л ирсэн. Бүх л авсан зургууд минь гайхалтай харагдаж байсан. Дараа бүр олон хоногоор аялахыг хүсэж байна. Тэр цаг мөчийг тэсэж чадахгүй нь ээ.
Өнгөрсөн онд манай улсад зөвхөн өнгөрсөн оны долоон сарын байдлаар нийт 121,741 гадаадын жуулчин ирсэн иржээ. Үүний 21913 нь БНСУ-ын жуулчин байжээ. БНСУ-ын жуулчдын хувьд зургадугаар сард 8841, долдугаар сард 13072 ирсэн байна. Энэ үзүүлэлт 2023 онд хоёр дахин нэмэгдэнэ гэсэн судалгаатай байгаа юм. Ингэхдээ жуулчид манай улсын эдийн засагт 122 сая ам.доллар төвлөрүүлсэн байна.
Аялагч Со Мин Жэ: " Монгол визгүй болчихсон болохоор очиход их хялбар байсан.Өмнө нь зөндөө Монголд очъё гэж боддог байсан ч боломж гардаггүй байсан л даа. Монгол улсын онгон догшин байгалийг мэдэрмээр санагдаад ямар ч эргэлзээгүй явмаар байсан. Монголын байгаль, тал хээр нутаг үнэхээр гайхалтай. Би их олон км цаадхыг хүртэл харах боломжтой байсан. Цээж дүүрэн амьсгална гэдгийг Монголд л мэдэрсэн. Хамгийн эхэнд найзуудтайгаа хамт хөтөлбөртэй аялалаар л явах сонирхолтой байсан. Эхлээд хаана юу байдаг эсэхийг хөтчөөрөө сайн заалгаж аваад, дараа жил харин аялал жуулчлалын компаниар дамжиж ирэхгүйгээр үүргэвчээ үүрээд л ирэх сонирхол байна даа. Монгол залуус их найрсаг, харин жаахан настай хүмүүс нь надаас зайгаа бариад тааламжгүй харилцаа үүсгэх гээд байсан. Хэнээс ч юм асуусан өөдөөс Солонгосоор хариулах гэж хичээж байгаа нь таалагдсан. Монголд залуу хүмүүс амьдрахад их хүндрэлтэй санагдсан шүү" хэмээн өөрсдийн сэтгэгдлээ хуваалцжээ.
Уншиж байна |