Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан-Уулын “Хүрхрээгийн-Ам”-ны автозамд 2 автомашин мөргөлдөж, долоон хүн гэмтэж, хоёр хүн нас баржээ.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 15 км замыг туулан 10:18 цагт очиход “Приус-30” загварын суудлын автомашин, “Приус-20” загварын суудлын автомашинтай мөргөлдөж 18 настай иргэн М, 45 настай Б, 27 настай Л, 18 настай Э, 18 настай М, 20 настай Э, 20 настай Б нар хүнд гэмтсэн байсныг эмнэлгийн анхны тусламж үзүүлэн ГССҮТ-д тээвэрлэн хүргэсэн байна.
Ослын улмаас 74 настай Б автомашины эд ангид хавчуулагдан нас барж, 20 настай иргэн Ү эмнэлгийн анхны тусламж үзүүлэх үед нас барсан тул цогцсыг нийслэлийн Тээврийн Цагдаагийн газрын мөрдөгчид хүлээлгэн өгчээ.
Уншиж байна |