УИХ-ын гишүүн асан Д.Гантулга дахин хүчингийн хэрэгт холбогдсон гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд тархаад байна.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Цагдаагийн байгууллагад 2023 оны есдүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .... зочид буудалд иргэн Г гэгч нь бусдыг хүчиндэхийг завдсан гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гомдол, мэдээллийн бүртгэлд авч, шалгалтын ажиллагаа явуулж байна" хэмээн мэдээлэл өглөө.
Түүний хувьд 2016 оны сонгуульд УИХ-ын сонгогдсон ч 2017 оны зургадугаар сард иргэн Ч.Наранзаяаг хүчирхийлсэн гэх хэрэгт холбогдсон. Улмаар түүнийг прокурорын байгууллагаас яллагдагчаар татаж, хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн учир УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь чөлөөлж байв.
Уншиж байна |