Үндэсний номын баярын талаар ном бүтээгч, зохиогч, хэвлэлийн компанийн төлөөллүүд УИХ-ын даргад шаардлага хүргүүлж, үндэсний номын баярыг тойрсон луйвар, булхайн талаар мэдээлэл хийлээ.
Сүүлийн жилүүдэд уламжлалт болгон тэмдэглэж буй үндэсний хэмжээний номын баярыг нэг төрийн бус байгууллага өөртөө өмчилж, номын баярыг далимдуулж мөнгө олдог арга хэрэгсэл болгочхоод байна. Үндэсний номын баяр бол зохиолч, ном бүтээгч, ном худалдан борлуулагч, уншигчдын баяр байх ёстой. Ямар нэгэн ТББ-ын ашиг олох хэрэгсэл биш.
Номын баяр зохиож байгаа ТББ сүүлийн жилүүдэд үндэслэлгүйгээр асрынхаа үнийг нэмж байгаа. Нэг асрын үнэ зах зээлийн ханшаар гурван хүн өдөрт 300 мянган төгрөг байна. Гэтэл номын худалдаачид болон бусад хүмүүсээс нэг өдөрт 850 мянган төгрөг авч байна.
Мөн энэхүү газраас асарт байх эрх авдаг. Номын баярт оролцох асрын эрхийг авахын тулд сэтгүүл дээр нь материалаа оролцуулж төлбөртэй материал өгөх хэрэгтэй болдог. Үнэхээр УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулагддаг бол арай өөр хэлбэрээр номын баярыг хийх хэрэгтэй байна. Төрийн ажлыг төрийн бус байгууллага өмчилж ашиг олохоо зогсоохыг шаардаж байна. Иймд УИХ-ын дарга Занданшатар таныг анхааралдаа авахыг хүсэж байна.
Уншиж байна |