Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Шувуу ажиллагааны хүрээнд 50 этгээдийг олж тогтоожээ
2023-09-18

“Шувуу” ажиллагааны хүрээнд олон улсын хэмжээнд 92 этгээд эрэн сурвалжилж байгаагаас энэ сарын 18-ны өдрийн байдлаар Интерполын “Улаан булант” зар мэдээгээр 4, “Хөх булант” зар мэдээгээр 46 нийт 50 этгээдийг олж тогтоон олон улсын эрэн сурвалжлалтыг зогсоожээ.

 

 

Дээрх 50 этгээдэд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, одоогийн байдлаар 28 этгээдэд холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэжээ. Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж буй үлдсэн 42 этгээдүүдээс оршин байгаа газар нь тогтоогдсон 25 /үүнээс Ази тивд 15, Америк, Европ тивд 10/ этгээд байна. Байгууллага хоорондын хамтын ажиллагаа, зохих хууль, журмын хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүсэлт хүргүүлж, 29 этгээдийн гадаад паспортын бүртгэлийг хүчингүй болгож, холбогдох гадруудад мэдээлэл дамжуулжээ.

 

Мөн “Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ” байгуулсан улс орнуудаас 12 этгээдийг шилжүүлэн авахаар тухайн улсын хууль, хяналтын байгууллагатай хамтран ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шувуу” ажиллагааны хүрээнд оршин суугаа улс нь одоогоор тодорхой бус үлдсэн этгээдүүдийг Олон Улсын Цагдаагийн байгууллага буюу Интерпол болон бусад байгууллагын дэмжлэгтэй эрэн сурвалжлах ажлыг үе шаттай зохион байгуулан ажиллаж байна.

Shuud.mn
Сонин хачин