Өчигдөр буюу 2023 оны 09 дүгээр сарын 17-ны 21.10 цагт Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны 14 дүгээр гудамжийн 01 тоотод иргэн О-гийн байшинд гал гарчээ.
Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн гал унтраах, автомашины жолооч ахлагч Х.Баттулга харуулын ээлжнээс бууж явах замдаа галыг харж, байшингаас жирэмсэн эмэгтэйг 6 настай хүү, 11 настай охинтой нь хамт аварчээ. Гал унтраах анги гал түймрийг түргэн шуурхай унтрааж, гурван иргэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Уншиж байна |