Аюуд ХХК болон Хуашин констракшн Монгол ХХК нарын хооронд үүссэн маргааны талаар "Аюуд" ХХК-аас албан ёсны тайлбар хийлээ.
"Аюуд" ХХК-ийн өмгөөлөгч С.Саруултөгөлдөр
"Аюуд" ХХК-тай холбоотой хоёр хоногийн өмнө хуурамч хаягаас, "Аюуд" ХХК нь “Хуашин констракшн Монгол" ХХК-ийн хөрөнгийг улсын бүртгэлийн байгууллагатай хамтраад өөрийн эзэмшилд хууль бусаар авсан гэх нэвтрүүлэг цахим орчинд цацагдсан байгаа юм. Сая нэр дурдагдсан хоёр компанийн хоорондын маргааны асуудал 2009 оноос эхлэлтэй. Энэ оноос үргэлжлээд 2018 он хүртэл талуудын хооронд үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлаар маргасан. Маргаж явж байгаад 2023 он хүртэл энэ асуудал нь иргэний шүүх дээр явсан. 2023 онд тухайн асуудал нь эрүүгийн хэргийн шинжтэй байж болзошгүй гэх асуудлаар хэрэгсэхгүй болоод АТГ болон Чингэлтэй дүүргийн цагдаагийн газар болон СХД-ийн цагдаагийн газар зэрэг олон газраас шалгасан. Энэ хүрээнд харъяа дүүрэг болон Нийслэлийн прокурорын газар хяналт шалгалтын ажиллагааг хуулийн дагуу явуулсан. Бидэнд бүх нотлох баримт хууль ёсны дагуу байна.
Үүний дараа тухайн асуудлаар улсын бүртгэлийн байгууллагад 2023 оны хоёрдугаар сараас эхлэн "Аюуд ХХК-ийн захирал Бат-эрдэнэ хууль бус баримт бичиг бүрдүүлсэн, гарын үсэг дуурайлгаж зурсан энэ хууль бус баримт бичгийг үндэслээд улсын бүртгэлийн газарт бидний өмчлөлд халдсан" гэх утга бүхий гомдол гаргаж эхэлсэн. Энэ асуудлаар миний бие 6-7 удаа шалгуулсан.
Цахим орчинд цацагдсан нэвтрүүлэгт дурдаж буй бүх мэдээллүүд үр үндэслэлгүй худал гэдгийг албан ёсны нотлох баримттай хэлж чадна.
Уг нэвтрүүлэгт дурдсан "Гарын үсэг хуурамч, дуурайлгасан, дээрэмдсэн гэдэг асуудал бол худлаа гүтгэлэг. Илт худал мэдээллийг олон нийтэд тараасан энэ асуудал нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэж байна. Энэхүү худал мэдээлэл баримт бүхий нэвтрүүлгийг олон нийтэд цацсан нь хоёр дахь удаагийн тохиолдол болж байна. Удаа дараагийн энэ үйлдэл нь нийгэмд "Аюуд ХХК"-ийн удирдлагыг гадаадын хөрөнгө оруулагчтай, залилагч гэж харуулахын тулд хийж байгаа нь увайгүй үйлдэл гэж харж байна.
Бидний зүгээс өмгөөлөгч н.Ганхөлөгийг харъяа холбоо болох өмгөөлөгчдийн холбоонд гомдол өгч шалгуулна. Мөн тухайн нэвтрүүлэгт үндэслэлгүй худал мэдээлэл өгсөн нэр бүхий Жандун менежер гэх н.Эрдэнэтуяа нарын хүмүүсийг харьяа цагдаагийн байгууллагад шалгуулахаа мэдэгдэж байна" гэв.
Уншиж байна |