Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Намрын номын баяр энэ сарын 15-17-ны өдрүүдэд болно
2023-09-13

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор зохион байгуулагддаг “Илүү их уншъя” уриатай 34 дэх удаагийн номын баяр энэ сарын 15, 16, 17-ны өдрүүдэд Жанжин Д.Сүхбаатарын талбайд болно.

 

Номын баярын үеэр уншигчдад ном сонирхох, зохиолчидтой ярилцах боломжийг бүрдүүлэх зорилгоор тус бүрдээ сонирхолтой хөтөлбөр бүхий “Номын нээлт”, “Ногоон зүлэг” нэртэй хоёр тайзтай байх аж. Тодруулбал, хэвлэн нийтлэгчид олон улсын номын зах зээлд номоо гаргасан туршлагаа хуваалцахын зэрэгцээ номын тухай подкастууд, шинэ номын нээлтүүд, шинэ хэвлэлийн газруудын танилцуулгыг сонирхох боломжтой.

 

Уламжлалт номын баяраар “Өсвөр насныханд санал болгох 50 номын жагсаалт”-ыг танилцуулахын зэрэгцээ сурагчдыг “Автобустай аялал”-аар номын баярт хүргэх юм. Мөн гадаадын зохиолчид номын нээлтээ хийж, уншигчидтай уулзалт хийнэ. Тухайлбал, ХБНГУ-ын зохиолч, яруу найрагч Албрехт Күүн, ОХУ-ын төрийн шагналт утга зохиол судлаач, шүүмжлэгч Павел Басинский, оросын улс төрийн триллер зохиолч Дмитрий Захаров, зохиолч, сурган хүмүүжүүлэгч Екатерина Барбаняга, түүхч, соёл судлаач Анна Эспарса, Анастасия Игоревна Строкина, Игорь Сид, Буриадын зохиолч Ширеторов Чингис Пурбоевич, Халимагийн түүхч Басан Захаров, БНХАУ-ын зохиолч Хань Зин Хүй, Италийн утга зохиолын Грицане Кавур шагналт, Хятадын мета-зөгнөлт буюу постмодернист зохиолын аварга гэгддэг Үй Хуа, БНХАУ-ын ӨМӨЗО-ны зохиолч Сономцэрэн нар шинэ номын нээлтээ хийж, уншигчидтай уулзан, тусгай лекцүүдээ унших юм байна.

 

Номын баяр бол зөвхөн ном худалдан авах ажил биш, олон талын хамтын ажиллагаа өрнөдөг талбар бөгөөд 200 гаруй хэвлэн нийтлэгч, 300 гаруй зохиолч тогтмол оролцдог. Энэ жилийн баярт шинээр оролцохоор 50 гаруй шинэ оролцогчид нэмэгдсэн байна. Номын баярыг дунджаар 240 мянган хүн зорин ирдэг байна.

Shuud.mn
Сонин хачин