Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэг нь ховор шувуудын тархац, тоо толгойн судалгааны ажлыг 2023-2025 оны хооронд хийж хэрэгжүүлэхээр ШУА-ийн Биологийн хүрээлэн, Олон улсын тахь групптэй хамтран эхний судалгааны ажлыг 2023 оны 6 дугаар сард амжилттай хийж эхлүүлсэн.
Тэгвэл энэ сараас 2 дахь хээрийн судалгааны ажлыг 21 хоногийн хугацаатай хийж хэрэгжүүлэхээр эхлүүлжээ. Энэхүү судалгааны ажлын гол зорилго нь ховор шувуудын тархац, тоо толгойг үнэлснээр цаашид Говийн их ДЦГ-ын “Б” хэсгийн шувуу хамгааллын оновчтой менежмент тодорхойлогдох юм.
Өнөөдрийн байдлаар нийт 120 гаруй зүйл бүртгэснээс Бужмаг хөөндэй (Turdus viscivorus), Шарга зөгийч (Merops apiaster) зэрэг Төв Азид өргөн тархалттай боловч Монгол оронд ховор тохиолдох шувууд цөөнгүй таарав. Түүнчлэн, бүс нутгийн хэмжээнд төдийгүй олон улсад ховордлын зэрэглэлд орсон Алтайн хойлог (Tetraogallus altaicus), Ооч ёл (Gypaetus barbatus), Идлэг шонхор (Falco cherrug) зэрэг олон шувуу бүртгэгджээ.
Уншиж байна |