Тэтгэврийн шинэчлэл хийснээр ахмадууд хохирч байна гэж үзэн ЗГ-т шаардлага хүргүүлж буй талаараа мэдээлэл хийлээ.
Ахмадын төлөөлөл:
2023 оны зургаадугаар сарын 21-нд 238 дугаар тогтоолоор ахмадын тэтгэвэрийг 07 дугаар сарын 01-н гэхэд 10 хувиар нэмнэ гэсэн газрын газрын мэдээлэл гарсан. Бид энэ мэдээг сонсоод маш их баяртайгаар хүлээж авсан. Харин уг өдөр ихэнх ахмадын тэтгэвэр 500-600 мянган төгрөгийн хооронд байсан тул ихэнх ахмадууд маш гомдолтой байгаагаа хэвлэл мэдээллээр дамжуулан хэлж эхэлсэн.
Миний хувьд өмнө нь 562 мянган төгрөгийн тэтвэр авдаг байсан бол харин одоо 566 мянга буюу 4000 төгрөгөөр л нэмэгдсэн байгаа юм. Монголд 330 мянган ахмад өндөр насны тэтгэмж авдаг. Үүний 270 гаруй ахмад нь 500-600 мянган төгрөгийн хооронд л тэтгэвэр авч байна. Үүнийг ямар тэтгэвэр нэмэгдсэн гэж үзэх юм бэ.
Ахмадууд нийгмийн даатгалын газарт олон удаа очиж, учрыг нь олох гэж явсан. Гэтэл 1,4 сая төгрөгөөр ахмадуудын тэтгэврийг тайралт хийж хассан байна лээ. Залуу насандаа бүтээн байгуулалтад гар бие оролцож явсан ахмадууд өнөөдөр төр засагтаа гомдож байна. Бид нийгмийн даатгалын газраас Хөдөлмөр нийгэм, хамгааллын яам руу очсон. Тус яам бидэнд ямар ч хариу өгөөгүй. Х.Булгантуяа сайд ахмад настнуудыг ялгаварлан гадуурхаж байна. Сар гаруй хугацаа болоод арга буюу бид Хүний эрхийн үндэсний комисс, холбогдох бусад нэгжүүдэд өргөдөл гомдлоо гаргасан ч хэн ч хариу өгөөгүй. Холбогдох газрууд ахмадуудыг хуурсан дээрх мэдээлэлдээ хариуцлага хүлээхийг шаардаж байна. Бид тэтгэврээ цалингийн дээд хэмжээгээр тогтоолгохыг хүсэж байна" гэв.
Уншиж байна |