Хөшигтийн хөндийн “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудал руу нийтийн тээврийн автобус 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс явж эхэлсэн. Тухайн чиглэлд нийтийн тээврийн хоёр автобус үйлчилгээ үзүүлж байсан билээ. Харин өнөөдөр нийгмийн сүлжээгээр Хөшигийн хөндий дэх "Чингис хаан" Олон улсын нисэх буудлаас Улаанбаатар хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ тодорхойгүй хугацаагаар зогссон тухай нисэх буудлын цахим хуудсанд мэдээлсэн.
Уг асуудлаар нийтийн тээврийн газраас тодруулахад, "Өчигдрөөс /2023.09.11/ нийтийн тээврийн үйлчилгээ түр хугацаагаар зогссон. Учир нь гэрээ хийсэн ХХК-тай хийсэн гэрээ дууссан. Иймд дахин тендер зарлаад байгаа. Тиймээс цаашид яг хэдийнээс дахин нийтийн тээврийн үйлчилгээ явах эсэх нь тодорхойгүй байна" гэв.
Уншиж байна |