Нийслэлд хичээл сургууль эхэлсэнтэй холбоотойгоор автомашинуудыг урт хугацаагаар /2023.08.26-09.14/ тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцуулж түгжрэлийг бууруулах гаргалгаа одоогийн байдлаар дугаарын хязгаарлалтаас өөр байхгүй гэдгийг албаныхан мэдэгдсэн.
Цаашлаад цахим орчинд цаашид тэгш, сондгой серийн хязгаарлалтыг үргэлжлүүлэх саналыг олон нийтээс авч буй. Энэхүү санал асуулгад иргэд "нэг хэсэг нь нэг өдөр нь машинаараа дараагийн өдөр нь нийтийн тээврээр яваад их амар байна" дэмжиж байна гэх. Харин нөгөө хэсэг нь өдөр тутамдаа хүүхдээ хүргэж өгдөг тул дугаарын хязгаарлалт удаан хугацаанд үргэлжлэх нь олон сул талтай. Мөн энэхүү хязгаарлалт үргэлжилбэл цаашид чадалтай нэг нь хоёр машинаа унах байх. Чадалгүй нэгэнд нь хэцүү шүү дээ" хэмээн үзэл бодлоо илэрхийлж байлаа.
Иргэн Х.Цэвэлмаа
Өдөр болгон бөглөрч байснаас энэ хэвээрээ цаашид үргэлжлүүлбэл тун зүгээр санагдаж байна. Өөр гарц гаргалгаа байхгүй болохоор одоохондоо энэ нь зөв шийдвэр юм болов уу. Жолоочид өөр, өөр зүйл ярих байх. Гэхдээ миний хувьд бол зохицоод л явна даа.
Гэхдээ зайлшгүй нөхцөл байдалд бол хэцүү л байх. Ялангуяа эрүүл мэндийн асуудал тулгарвал яах ч аргагүй шүү дээ. Тиймээс онцгой нөхцөлд цагдаа нар иргэдээ ойлгоод, хөдөлгөөнд оролцуулах хэрэргтэй байх. Гэхдээ зайлшгүй нөхцөлд шүү дээ. Үнэхээр л цаашид тэгш, сондгойгоор явуулах гэж байгаа бол татвараа хөнгөлж, автобусаа нэмээсэй гэж хүсэж байна.
Иргэн Л.Идэр-Од
Миний бодлоор энэ нь түрхэн зуурын гал унтрааж байгаатай адил зүйл. Тийм ч их ялгаа гарахгүй байх. Эхнээсээ ийм дүрэмтэй явж байсан бол үүндээ дасчихсан байгаа шүү дээ. Гэтэл гэнэт ийм шийдвэр гаргасан нь зарим хүмүүсийн хувьд маш хүндрэл учруулж байгаа байх.
Яахав манайхан аливаад зохицон амьдрах чадвар сайтай учраас болгоод байх шиг байна. Тиймээс цаашид энэ хэвээрээ үргэлжилбэл болохгүй гэх зүйл байхгүй. Гол нь автобусны хүрэлцээ л байна даа. Муухай үнэртэй, өнөө маргаашгүй болчихсон чанарын шаардлага хангаагүй автобусанд өглөө оройдоо чихээд л явж байна. Өвөл бүр ч хэцүүү болох байх даа.
Иргэн Л.Мичид
Эхэндээ сэлүүхэн сайхан байсан. Харин төд удалгүй өмнөх шиг ээ л түгжирч байна шүү дээ. Өдөр тутамдаа хүүхдээ хүргэж өгдөг эцэг эхчүүдийн хувьд их хүндрэлтэй санагдсан. Тэгш сондгой дугаараар хязгаарлахгүйгээр замаа засаж, байж болох газар бүртээ замаа тэлсэн илүү далайцтай хөдлөх хэрэгтэй юм шиг байгаа юм. Яахав манайхан аливаад зохицон амьдрах чадвар сайтай учраас болгоод байх шиг байна. Гэхдээ олон сараар бол хэрэггүй дээ. Бусад хүмүүс ч надтай санал нийлэх байх аа.
Иргэн Н.Цоожилсүрэн
Ийм албадлагын аргаар хэр удаан хотын түгжрэлийг бууруулах юм бэ. Нэг л болж өгөхгүй л юм шиг санагдаж байна. Арай нэг өөр байдлаар шийдвэрлэж болдоггүй юм болов уу. Автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлахаар чадалтай нэг нь хоёр машинаа унах байх. Чадалгүй нэгэнд нь хэцүү шүү дээ. Ингэснээр хүмүүс машин авах нь ихсэж зах замбараагүй машинууд бий болно. Цаашлаад уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлж агаарын бохирдол нэмэгдэх эрсдэлтэй" хэмээн байр сууриа илэрхийллээ.
Уншиж байна |