Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
"Pearson English хөтөлбөрийг 2024 оноос төрийн өмчийн бүх ЕБС-д хэрэгжүүлнэ"
2023-09-08

Pearson English англи хэлний сургалтын хөтөлбөр болон Pearson BTEC олон улсын IT хөтөлбөрийн нээлт өнөөдөр болж байна. Нээлтийн арга хэмжээг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан эхлүүлж үг хэллээ. 

 

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан

 

Энэ хичээлийн жилийн онцлог бол боловсролын салбарт шинэ эрхзүйн орчин бүрдэж, боловсролын тэгш байдал чанар хүртээмжинд шинэчлэлийг  эхлүүлэх гарааны жил болж байна. Хот хөдөөгийн сургууль, хувийн болон төрийн сургуулийн ялгааг арилгаж гэрт ойр сургуулийг хамгийн сайн сургууль болгохын төлөө боловсролын шинэчлэлийг эхлүүлж байгаа билээ. 


Бидэнд боловсролын шинэ зорилготойгоо уялдуулан орчин үеийн боловсролын шинэ хандлага, технологын дэвшил инновацид хурдан суралцах, хэрэглэх зайлшгүй хэрэгцээ бий болж байна. Энэ хичээлийн жилд бид ерөнхий боловсролын болон мэргэжлийн боловсролын салбарт хоёр чухал шинэчлэлийг эхлүүлэхээр өнөөдөр нээлтийн ажиллагаагаа хийж байна. Үүний нэг нь ЕБС-д хэрэгжих Рearson Еnglish хөтөлбөр юм. 

 

УИХ-аас энэ оны долдугаар сард ёсчлон баталсан Боловсролын ерөнхий хуульд сургалтын үндсэн гадаад хэл нь англи хэл байхаар заасан. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 372 дугаар тогтоолоор бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих арга хэмжээг 2023-2025 онд хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Уг тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд манай яамнаас өнгөрсөн хичээлийн жилд сургалтын агуулга нь олон улсын жишигт нийцсэн цахим платформд суурилсан багшийн хөгжил, сурагчийн сурлагын ахицыг дээшлүүлэх аргачлал бүхий “Pearson English" англи хэлний цогц хөтөлбөрийн туршилтыг 38 сургуулийг хамарч хийсэн.

 

Энэхүү туршилтад хамрагдсан сургуулийн 5-9 дүгээр ангийн туршилтын бүлгийн суралцагчдын англи хэлний мэдлэг чадварын гарааны дундаж үнэлгээ 29.3 хувь байсан бол туршилтын дунд 47.4 хувь болж өслөө.

 

Сурагчдын англи хэлний ярих, сонсох, бичих чадвар жигд хөгжиж хичээлдээ сонирхолтой сурах идэвх чармайлт нь нэмэгдсэн, англи хэлний багш нарын арга зүйн чадвар дээшилсэн гэж тайланд дүгнэсэн байна. Иймд бид 2023-2024 оны хичээлийн жилд дараах арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. “Pearson English” англи хэлний сургалтын цогц хөтөлбөрийг нэгэнт туршиж үр дүнг нь гаргасан 5-6 дугаар ангийн хөтөлбөрийг ЕБ-ын нийт 688 сургуульд хэрэгжүүлэхээр болж байна. Өмнөх туршилтад хамрагдсан 38 сургуульд 7-9 дүгээр ангийн туршилтыг хэрэгжүүлнэ. Багш нарын цахим ур чадвар “Рearson English Connect” платформд хичээл сургалт явуулах арга зүйд суралцах, сургалт, гарын авлага, зөвлөмжөөр хангах ажлыг үе шаттайгаар зохион байгуулна" гэв. 

Shuud.mn
Сонин хачин
Бат:
Танай БҮТ-ийн дарга Ганбат чинь ЭЕШ-ийг 2024 оноос эхлэн 5 хичээлээр авна гэж ямарч тооцоо судалгаагүй юм яриад байна лээ. COVID-19-ийн үед үүссэн хоцрогдолтой яваад төгсөж буй хүүхдүүдээс олон шалгалт авхын оронд наад сургалтын чанар дээрээ анхаарсан дээр байна шүү.
2023-09-09
dsn:
ern 5-6 r angias gadaad hel gej ordog bsn , huuhduud uursdiin sonirholoor gadaad hel gunzgiiruulj surah n zuv , harin mgl hel uran zohioloo sn surgah n halhiin heliig hazgai surahgui bh undes n bolno !
2023-09-09
Sarah Porter:
How to Recover Stolen Cryptocurrency Investment I lost USD 565,000 in a binary investment trading scam, and I wasn't even aware of it until a few weeks later. The website and the services I used were so real, and everything felt legitimate. I became aware that something was wrong when they stopped responding to my emails and messages. I began looking into it after seeing an advertisement for the top recovery specialist. To help me get my investment money back, I hired Wizard Larry hacking service. They provided excellent customer service. To anyone who has had their cryptocurrency stolen, I heartily suggest them. wizardlarry@mail.com larrywizard43@gmail.com WhatsApp +1 (205) 319-6886 Website : https://wizardlarry.wixsite.com/wizardlarry
2023-09-09
Sarah Porter:
How to Recover Stolen Cryptocurrency Investment I lost USD 565,000 in a binary investment trading scam, and I wasn't even aware of it until a few weeks later. The website and the services I used were so real, and everything felt legitimate. I became aware that something was wrong when they stopped responding to my emails and messages. I began looking into it after seeing an advertisement for the top recovery specialist. To help me get my investment money back, I hired Wizard Larry hacking service. They provided excellent customer service. To anyone who has had their cryptocurrency stolen, I heartily suggest them. wizardlarry@mail.com larrywizard43@gmail.com WhatsApp +1 (205) 319-6886 Website : https://wizardlarry.wixsite.com/wizardlarry
2023-09-09
Tehiin zogsooliin seseer ovogtoi suhee hogiin hulgaich hontsiin shees hontsiin huuhed
2023-09-08
Тэнэг.
2023-09-08