Унгар улсын Сегэд (Szeged) хотод олон улсын мэдээлэл зүйн 35 дугаар олимпиад долоон өдрийн турш болж өндөрлөлөө.
Тус олимпиадад 87 орны 351 сурагч хоёр өдрийн турш зургаан бодлого бодож, оюун ухаанаа уралдуулсан бөгөөд олимпиадаас манай улсын гурван сурагч хүрэл медаль хүртжээ.
Тухайлбал, Дархан-Уул аймгийн “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Төрхүү, Нийслэлийн “Сант” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Д.Энэрэлт, Нийслэлийн “Nest Education” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Х.Онолт нар шалгарсан байна.
Олимпиадын багийн ахлагчаар Монголын мэдээлэл зүйн олимпиадын хорооны гүйцэтгэх захирал Д.Цэдэвсүрэн, дасгалжуулагч багшаар МУБИС-ийн багш Ц.Баттогтох, зочноор МУИС-ийн багш Г.Багаболд нар оролцсон юм.
Уншиж байна |