Сургууль, цэцэрлэг барьдаг барилгын компаниудын төлөөлөл мэдээлэл хийлээ.
Барилгын салбарт 2021 оноос үүссэн хүндрэл, түүнийг даван туулахад засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнг хэр байсныг эргэж харахад өнөөгийн байдлаар хаа сайгүй баригдсан дутуу барилгууд, хаширч дампуурсан хэдэн захирлууд, хаалгаа барих дээрээ тулсан хэдэн зуун компаниуд байна. Учир нь дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед бусад улс орнууд өөр өөрийн бодлого шийдвэрээр улс орноо хохиролгүй ААН-үүдээ бүх санхүүгийн эрсдэлээс хамгаалан авч үлдсэн. Харин манай барилгын салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалттай сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төв, спорт заал зэрэг барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа компаниудын төсөвт өртөг нь хүрэхгүйн улмаас царцсан барилгуудын асуудал хэзээ шийдэгдэх нь тодорхойгүй хугацаатай байгаа юм.
2021 оны 01 сарын 01-ний өдрөөс өмнө барилга байгууламжийн зураг төсөл нь магадлалын дүгнэлтээр баталгаажсан барилга угсралтын ажлыг гүйцэтгэж эхэлсэн төсөл арга хэмжээ нь барилга хот байгуулалтын сайдын 2009 оны 263 дугаар тушаалаар батлагдсан тариф цалингын жишгийг хэвээр нь үлдхээр тусгасан бөгөөд дээрх төсвийн тухай хуулийг үндэслэн 2021 оны 01 сарын 01-ний өдрөөс уг тушаалыг мөрдлөг болгохоор баталсан нь олон зуун компаниудыг дампууруулж байна.
Барилга хот байгуулалтын сайдын 2009 оны 263 дугаар тушаалаар батлагдсан барилгад ажиллаж буй туслах ажилтны нэг өдрийн цалин 19300 төгрөг байдаг. Гэтэл өнөөдөр бид туслах ажилтандаа 70-80 мянган төгрөгийн цалинг өдөрт олгож байгаа. Нэг хүний нэг өдрийн цалингаас 50 мянган төгрөгийн алдагдал үүрээд явж байна.
Барилгын төсөвт өртөг дээр цалингийн зардал өндөр хувийг эзэлдэг. Гэтэл дахиад наймдугаар сарын 09-ний 290 дүгээр тогтоол дээр зөвхөн сургууль цэцэрлэгийн үлдэгдэл ажил дээр магадлал хийнэ гэчихсэн байгаа юм. Үлдэгдэл ажил гэхээр өр тавиад өөрсдийнхөө боломж нөхцөлийг шавхаад ажлын гүйцэтгэл 80, 90 хувьтай яваа компаниуд өнөөдөр зөвхөн 20,30 хувийнхаа үлдэгдэл дээр ажлаа магадлаллуулж, үүрсэн алдагдлаа огт хаяад ажлаа өгөх болчхоод байна. Өнөөдөр өдрийн 19 мянган төгрөгөөр ажиллах хүн байх уу. Төр тогтоолуудаа эргэх харах хэрэгтэй" гэв.
Уншиж байна |