Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
"ХҮН-ын гишүүн Н.Энхчимэг харааны бэрхшээлтэй иргэдийг дорд үзэж, балмад авирласан"
2023-09-05

Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалт, хөгжлийн төв"-ийн төлөөллүүд ХҮН намд мэдэгдэл хүргүүлж буй талаараа мэдээлэл хийлээ. 

 

Хараагүй хүмүүсийн ХСҮ-ийн захирал З.Болдсайхан


Манай хөдөлмөр сургалт хөгжлийн төв Хараагүй хүмүүсийг ажлын байртай болгох зорилгоор 1964 онд байгуулагдсан. Одоогоор манай төвд 80 гаран хүн ажиллаж байна. Үүний 80 хувь нь харааны бэрхшээлтэй хүмүүс байгаа. Мөн манай төвөөс гадна тэр объектод хараагүйчүүдийн МСҮТ ажиллаж байна. Жилд мөн дунджаар 80 оюутан МСҮТ-д суралцдаг. 

 

Манай объектод нийтдээ 240-250 хүн ажил хөдөлмөр эрхлэж, суралцдаг газар. Гэтэл биднийг "Жилд 80 хүн сурдаг", "Хашаанд нь Вьетнам засвар байдаг" илт худлаа ярьж байна. Энэ нь сүүлийн үед цахимаар тархаж хараагүй хүмүүсийн талаар буруу ойлголт нийгэм даяар тархаж байна. Бид үүнийг тэсэж тэвчихгүй. Тийм учраас ХҮН намын гишүүн мэдэгдэл хүргүүлж байгаа юм. Тус мэдэгдэлд: 


"Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалт хөгжлийн төв нь хараагүй иргэдийг тохирох ажлын байраар нь хангаж, нэгдсэн зохион байгуулалтаар хөдөлмөр эрхлүүлж, нийгмийн харилцаанд оролцоход нь бүх талын дэмжлэг үзүүлэх газар. ХҮН намын гишүүн Н.Энхчимэг нь сүүлийн үед цахим сувгаар болон олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нийгэмд илт худал мэдээлэл түгээж байгууллага хамт олны нэр хүндэд халдах боллоо. Өнөөдөр нийслэл Улаанбаатар хотод сургууль цэцэрлэгийн асуудал хүнд байгаа нь үнэн боловч үүгээр далимдуулан харааны бэрхшээлтэй иргэдийн сурч боловсрох, бусдын адил нийгмийн харилцаанд оролцох эрх үүргийг үгүйсгэж тэднийг дорд үзэн балмад авирлаж байна. Иймд Нийслэлийн Баянгол дүүргийн ИХТ-ийн дарга ХҮН намын гишүүн Н.Энхчимэгт хариуцлага тооцож, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалт, хөгжлийн төвийн хүмүүсээс албан ёсоор уучлалт гуйлгах, цаашид иймэрхүү асуудалд анхаархыг хүсэж байна" гэв.  

Shuud.mn
Сонин хачин
Uuchlaarai. Songuuli duhuud XYH namiig harluulah ajil yavagdaad bna uu?
2023-09-05
gankhuyag:
Iim l yos surtahuuntai uhamsargui deerelkhuu nam dagasan khun bish bolson khunleg bus hun surguud bgaa suuliin jil bii bolgoson
2023-09-05