БОАЖЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын дарга Н.Баатарцогт
Тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хууль, газрын тухай хуулийн хүрээнд газраа хоёр жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө заасан хугацаанд нь төлөөгүй зэрэг асуудлаар иргэн хуулийн этгээдүүдийн газар эзэмших эрхийг цуцлах, хүчингүй болгох ажлуудыг хийж байна. Энэ хүрээнд 2023 он гарснаас хойш Богдхан уулын дархан цаазат газар болон говь тэрэлжийн байгалийн цогцолбор, газарт нийт 90 иргэн, хуулийн этгээдийн газрын эрхийг хүчингүй болгосон.
Монгол Улс 2030 он гэхэд нийт газар нутгийн хэмжээний 30 хувийг тусгай хамгаалалтад авна гэх зорилготой ажиллаж байна.
Түүнчлэн усан сан бүхий газартай холбоотой асуудал нийтийн дунд ихээр яригдаж байна. Өмнө олгогдсон газар ашиглах эрхийн давхцалтай газруудыг шууд эрхийг цуцлах, хүчингүй болгох асуудлыг дэвшүүлсэн. Бидний хувьд цаашид хуулийн хэрэгжилтийг хангаж шат дараатай ажлыг өрнүүлнэ" гэв.
Уншиж байна |