Нийслэлийн засаг даргын захирамж хэрэгжсэнээс хойших хугацаанд нойтон тарвагыг Улаанбаатар хотын бүс рүү нэвтрүүлэхийг завдсан үйлдлүүдийг илрүүлж, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.
Тухайлбал, Өвөрхангай аймгаас Улаанбаатар хот руу Чингэлтэй дүүргийн Гүнт дэх хяналтын цэгээр иргэн Х 35 ... УНҮ улсын дугаартай автомашинаар 20 ширхэг тарвага тээвэрлэж ирсэнийг хяналт шалгалтаар илрүүлжээ.
Мөн Сонгинохайрхан дүүргийн 18 хорооны иргэн Г тус хяналтын цэгээр 3 ширхэг тарвага тээвэрлэж ирсэнийг Замын цагдаагийн хэлтсийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ч.Ганбат илрүүлэн Зоонозын өвчин судлалын төвд хүлээлгэн өгч, материалжуулан тус тус шалгаж байна.
Уншиж байна |