Аймгийн төвөөсөө 11 км зайтай оршдог Төв аймгийн Сэргэлэн сумын сургууль улсын хэмжээнд хамгийн цөөхөн сурагчтай сургуулийн нэг. Тус суманд сургуулийн насны 300 шахам хүүхэд байгаа ч тэдний ихэнх аймгийн төвийн сургуульд суралцдаг учраас 100 хүрэхгүй сурагчтайгаар үйл ажиллагаа явуулдаг.
Тэгвэл тус сумын сургууль 2.1 тэрбум төгрөгөөр сургуулийн дотуур байр барихаар тендер зарлажээ. Сургууль нь сурагчгүй учраас эзэнгүйдэж байгаа тус сурууль чухам ямар учраас ийнхүү өндөр төсөвт өртгөөр дотуур байр барих гэж байгаа нь анхаарал татаж байна. Өнгөрсөн хавар орон нутгийн төсвөөр буюу 1.5 тэрбумаар 50 хүүхдийн дотуур байрын барихаар шийдвэрлэж байв. 50 хүүхдэд зориулсан уг дотуур байр нь хоёр давхар байхаар зураг төслөө боловсруулсан байсан ч төсөвт өртгөө 600 сая төгрөгөөр нэмэгдүүлж, 2.1 тэрбум төгрөг болгожээ.
Уншиж байна |