ХУД-ийн 3-р хороонд байрлах Шунхлай ШТС-ыг албадан буулгах захирамжийг танилцууллаа.
Нийслэлийн засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн
Үер усны аюултай нөхцөл байдал хэд хэдэн удаа болсон. Үүнээс шалтгаалж иргэдийн амь нас, эд хөрөнгө, эрүүл мэндэд ноцтой хохирол учирсантай холбоотойгоор үер усны аюулаас сэргийлэх зорилгоор хэд хэдэн захирамж гарсан.
Байгаль орчны ахлах байцаагчийн дүгнэлт гарсан. Үүнтэй холбоотойгоор захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтын дагуу иргэдийг эрүүл аюулгүй орчинд ноцтой хохирол учруулахаар нөхцөл байдалд байгаа тохиолдолд шуурхай арга хэмжээ зохион байгуулах хуулийн заалт байдаг. Үүний дагуу албадан буулгах ажлыг зохион байгуулж байна.
Өнөөдөр гурван ААН-ийн асуудал яригдаж байна.
Шунхлай ШТС-ын асуудал
S'Outlets
Aqua Garden хотхоны асуудал яригдаж газар албадан чөлөөлөх шийдвэр гараад хэрэгжилт хангагдахаар ажлын хэсэг гарч ажиллаж байна. Компаниуд тус бүртээ нь 1-2 удаа уулзаж, асуудлыг хэрхэн шийдэх тал дээр санал солилцсон. S'Outlets, Aqua Garden-ний холбогдох хүмүүстэй эхний ээлжинд ярилцсан хэдий ч тодорхой шийдэлд хүрээгүй. Гэхдээ бид шийдвэрийг хэрэгжүүлж ажиллана.
Шунхлай ШТС-ын бидний тавьсан шаардлагад нааштай хандаж яаралтай арга хэмжээ зохион байгуулж өнөөдөр буулгахаар болж байна" гэв.
Уншиж байна |