Архангай аймгийн Тариат сумын нутаг, Ногоон нуурын усанд хоёр зорчигчтой Портер загварын ачааны автомашин живжээ. Энэ тухай дуудлагыг 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Тариат сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 38 настай эмэгтэйн цогцсыг нуурын 1.5 метрийн гүнээс, машины бүхээг дотроос 38 настай эрэгтэйн цогцсыг татан гаргаж, Тариат сум дахь Цагдаагийн тасгийн зохицуулагчид шилжүүлэн өгсөн байна.
Уншиж байна |