Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Д.Батхуяг 670 км замыг тэргэнцэрээр туулж, Улаанбаатарт ирлээ
2023-08-30

 

Дорнод аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны тэргүүн Д.Батхуяг Дорнод аймгаас Улаанбаатар хүртэлх замыг тэргэнцэрээр туулж, өнөөдөр Сүхбаатарын талбайд ирлээ. Тэрбээр 670 км замыг 20 хоногт туулжээ.

 

Тэрбээр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай хууль тогтоомжийг иргэдэд хүргэх, хаана байгаагаас үл хамаараад хүн бүхэн хуулиар тогтоосон эрхээ эдэлж, үүргээ биелүүлж, оролцоогоо нэмэгдүүлэх ёстой.  Тиймээс би шийдвэр гаргах түвшинд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолойг хүргэж, эрхээ бодит болгох зорилготой явж байна.

 

 

Засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, хамгаалах үүрэгтэй. Энэ үүргээ сайн биелүүлээч. Үүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо маш чухал. Бид тэтгэвэр тэтгэмж авч, халамж хүртэх хүмүүс биш.  Хөдөлмөр эрхлэх хэрэгтэй. Байнгын асаргаатай, ажил хийж чадахгүй хүмүүсийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмээд, хөдөлмөрлөж чадах хүмүүст Хөдөлмөрийн хуулийн 144 дүгээр заалтаар ажлын байртай болгох хэрэгтэй.  Энэ бүхэн үндэсний хэмжээнд сайн хэрэгждэггүй. ААНБ-ууд 25-аас дээш ажилтантай бол хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулна гэсэн боловч ажиллуулдаггүй.

 

 

Төр, засгийн удирдлагуудтай уулзаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд авдаг болгож өгөөч, тэр хүнийг байнгын ажлын байртай болгож өгөөч гэсэн хүсэлт тавина. Ийм зорилгоор “Бид чадна” гэсэн уриатайгаар зориг гаргаж явлаа. Бид чадсан гэж буцмаар байна.

 

Манай Дорнод аймагт 4000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий. Тэдний 3000 гаруй нь ажил хийх боломжтой. Гэтэл 200 гаруй хүн ажил хийж байна” гэв.

 

 

Мөн тэрбээр тэргэнцэрээр олон зуун км-ыг туулах хүндрэлтэй байсныг хэлж байна. Замын эвдрэл гэмтэл хэцүүгээс гадна жолооч нарын хүндэтгэлгүй, хурд хэтрүүлсэн байдал аминд эрсдэлтэй байсныг хэлэв.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
D:
Zov l um hiij bgaa hun bna
2023-08-31
байр өг сумка.
2023-08-30
DO YOU NEED A FINANCIAL HELP? ARE YOU IN ANY FINAN:
DO YOU NEED A FINANCIAL HELP? ARE YOU IN ANY FINANCIAL CRISIS OR DO YOU NEED FUNDS TO START UP YOUR OWN BUSINESS? DO YOU NEED FUNDS TO SETTLE YOUR DEBT OR PAY OFF YOUR BILLS OR START A GOOD BUSINESS? DO YOU HAVE A LOW CREDIT SCORE AND YOU ARE FINDING IT HARD TO OBTAIN CAPITAL SERVICES FROM LOCAL BANKS AND OTHER FINANCIAL INSTITUTES? HERE IS YOUR CHANCE TO OBTAIN FINANCIAL SERVICES FROM OUR COMPANY. WE OFFER THE FOLLOWING FINANCE TO INDIVIDUALS- *COMMERCIAL FINANCE *PERSONAL FINANCE *BUSINESS FINANCE *CONSTRUCTION FINANCE *BUSINESS FINANCE AND MANY MORE: FOR MORE DETAILS.CONTACT ME VIA. Contact Our Customer Care: EMAIL: :bullsindia187@gmail.com (CALL/WHATS APP) :+918130061433 Our services... Guaranteed 100%
2023-08-30