“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д иргэд эрүүл, цэвэр агаарт алхаж гүйх, дасгал хөдөлгөөн хийх, бага насны хүүхдээ салхилуулах зорилгоор зуны улиралд өдөрт дунджаар 12-20 мянган хүн зочилдог. Эдгээрийн 50 орчим хувь бага насны хүүхэд байдаг.
Тиймээс иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, тарьсан мод цэцэгсийг хамгаалах зорилгоор “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн талбай руу цахилгаан дугуй, мопед, сурантай нэвтрэхийг хатуу хориглодог.
Гэсэн ч өсвөр насны хүүхдүүд хориглосон тэмдгээр дайран орж, мод цэцэгс талхлах, цаашлаад иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэндэд хохирол учруулж байна. Цахилгаан дугуй буюу суран, мопедыг 18-аас доош насны хүүхэд унаж байх үедээ осол гаргасан тохиолдолд эцэг эх, асран хамгаалагч нь хариуцагчаар татагдах журамтай гэдгийг тээврийн цагдаагийн албанаас анхааруулдаг.
Тиймээс эцэг эх, асран хамгаалагч та бүхэн өсвөр үеийн хүүхдүүддээ ухамсарлуулж, хориглосон тэмдгээр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн талбайруу нэвтрүүлэхгүй байхыг хатуу анхааруулж байна. Хориглосон тэмдгээр нэвтэрсэн тохиолдолд манай байгууллага “Тээврийн цагдаагийн алба”-нд мэдэгдэнэ хэмээн нийгмийн сүлжээндээ анхааруулга мэдээлэл нийтэлжээ.
Уншиж байна |