Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Б.Ганзориг: З.Төмөртөөмөө дарга хараагүйчүүдийг удаа дараа доромжилсон
2023-08-29

Нийслэлийн удирдлагууд хараагүй иргэнийг бэрхшээлийнх нь байдлаар доромжилсонтой холбоотой асуудлаар "Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо"-ноос мэдээлэл өглөө. 

 


Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны ерөнхийлөгч Б.Ганзориг


Өнөөдөр нийслэлийн засаг даргын орлогч З.Төмөртөөмөө дарга хараа хүмүүс бидэнтэй зүй бусаар харьцсан. "Уран ган"-ы дэргэд Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны байр байдаг. Тэр хавийн орчин ялангуяа зун шавар шавхай ихтэй, хараагүй иргэд зорчиход  маш их хэцүү байдаг.


Уг асуудлаар 2023 оны тавдугаар сарын сүүлээр З.Төмөртөөмөө дарга холбогдох хэлтсийн хүмүүстэй биечлэн танилцаж Азийн банкны санхүүжилтээр "Цэвэр агаар сан" төслийн хүрээнд тохижилт хийлгэхээр болсон. 


Бид зургаадугаар сарын ихээр зураг төслөө дахин гаргуулж хот байгуулалт хөгжлийн газарт зургаа өгсөн. Ингээд зохих бүх шат дарааллын дагуу явсаар энэ долдугаар сарын сүүлээр буюу сарын дараа эцэслэн батлуулж чадсан. 


"Цэвэр агаар" сангаас санхүүжилтээ хүсэхэд хугацаа өнгөрсөн, одоо өгөх боломжгүй гэсэн. Тохижилтоо сайжруулах итгэл үнэмшилтэй байсан бидний хувьд урам хугарч, итгэл алдрав. З.Төмөртөмөө даргад хандахад зураг төслөө удаасан тул боломжгүй болсон гэсэн. 


Гэтэл твиттерт З.Төмөртөөмөө дарга хараагүйчүүдийг хуурсан гэх мэдээлэл гарахад тэр над руу залган "За Б.Ганзориг оо чи аятайхан байгаарай" гэсэн. Би хариуд нь Бид ажил эхлүүлээд явсны хувьд цаг гаргаж, нүүр нүүрээ хараад ярилцаж болох уу гэж асуухад "Чи хүний нүүр харах уу" гэж доромжилж, даапаалсанд гомдолтой байна. Энэ бол төрийн албан тушаалтны амнаас гарамгүй хандлага байсан.

 

Үүнд бид төрийн албан тушаалтан иргэдийг ялгаварлан гадуурхсан гэж үзсэн тул Монголын хараагүйчүүдийн холбооноос Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөөмөөг огцруулж, хэлсэн үгэндээ олон нийтийн өмнө уучлалт гуйх, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны байрны гаднах тохижилтыг хийх, 2023 оны тавдугаар сард амласан, хараагүйчүүдийн төлөөллийг хүлээн авч уулзах зэрэг  шаардлагыг хүргүүлж байна" гэв. 

Shuud.mn
Сонин хачин
Хараагүй нөхдүүдийн муу санаа их байдаг. Одоо тэгээд хөгжлийн бэрхшээлээрээ далимдуулж шантаж хийдэг болжээ дээ хөөрхийс
2023-08-29
Gankhuyag:
Deer bgaa novshnuud ikhenkh n iim l yos sutahuun uhamsartai khumuus bgaa tsunkh barij uls turjsun novshnuud bugd khun bish bolson khelekh muu ug alga
2023-08-29