Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан-Уулын Манзуширын-Ам гэдэг газар иргэн Ц энэ сарын 27-ны өдрийн 12:00 цагт самар түүх гэж яваад сураггүй болсон тухай дуудлагыг энэ сарын 28-ны өдрийн 13:10 цагт хүлээн Онцгой байдлын алба авсан байна.
Дуудлагын дагуу төв аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид иргэн 48 настай эрэгтэй Ц-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 18:45 цагт “Манзуширын хийд”-ээс зүүн урд зүгт 4 км-ээс цогцсыг олж Төв аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.
Уншиж байна |