Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт багийн “Шарын дэрсний гүүр” гэдэг газарт “Шар”-ын голд гурван хүн сэлэхээр ороод нэг нь гарч ирэхгүй, сураггүй болжээ. Энэ тухай дуудлагыг 08 дугаар сарын 23-ны 14:28 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат иргэн, 47 настай, эрэгтэйг “Шарын дэрсний гүүр” гэдэг газраас “Орхон голын салаа” гэдэг газар хүртэл завиар урсаж, голын эрэг дагуу морьтой болон явганаар 20:00 цаг хүртэл эрэн хайсан ч үр дүнд хүрээгүй байна.
Эрэн хайх ажиллагааг өнөөдөр өглөөний 07:00 цагт дахин эхлүүлжээ.
Уншиж байна |