2023-2024 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 500 СӨБ-ийн багш дутагдаж байгааг БШУГ-аас мэдээллээ.
Тодруулбал, 2023-2024 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 279 СӨБ-д зарлагдсан багш, ажилтны сул орон тооны мэдээллийг хүргэж байна. Ажлын байрыг сонирхсон иргэд тухайн байгууллагад хандана уу” хэмээх мэдээллийг тавьжээ. Нэг үгээр энэ бол ажлын байрны зар юм. Нийслэлийн хэмжээнд 500 цэцэрлэгийн багш дутагдаж байна.
Дутагдалтай багшийн орон тоо:
Дүүрэг | Цэцэрлэгийн тоо | Бүлгийн багш | Туслах багш |
Баянгол | 62 | 45 | 44 |
Баянзүрх | 52 | 52 | 61 |
Чингэлтэй | 22 | 6 | 16 |
Сонгинохайрхан | 52 | 34 | 34 |
Сүхбаатар дүүрэг | 43 | 44 | 46 |
Хан-Уул | 33 | 12 | 33 |
Налайх | 6 | 3 | 5 |
Багануур | 7 | 1 | 1 |
Багахангай | 2 | 1 |
Харин өчигдөр /2023.08.23/ энэ талаар БШУ-ны Сайд Л.Энх-Амгалан:
Өнгөрсөн жил засгийн газрын хэрэгжүүлсэн нэг зүйл бол олон жилийн сугалааны системийг халж чадсан. Энэ амжилт энэ жилдээ ч мөн хадгалагдана. Бид 140 орчим мянган хүүхдийн орон тоог бэлдсэн. Одоогийн байдлаар 127 мянган хүүхэд бүртгүүлсэн байна. Тиймээс нэг ч хүүхэд цэцэрлэггүй үлдэхгүй байх гэж найдаж байгаа. Мөн шинэ хичээлийн жил эхлэхэд сургууль цэцэрлэгийн 2000 орчим багшийн хомсдлын асуудал үүсдэг. Гэхдээ энэ бол хичээлийн шинэ жилийн явцад багш нарын орон тооны дутагдал арилдаг" гэж тайлбар мэдээлэл өгсөн юм.
Уншиж байна |