Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
ШӨХТГ-аас "МАК цемент"-ийг 5.3 тэрбумаар торгосныг шүүх хэвээр үлдээлээ
2023-08-23

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өнгөрөгч онд “МАК цемент” ХХК-д холбогдуулан зөрчлийн хэрэг нээн шалгаад давамгай байдалтай аж ахуй эрхлэгч өөрийн давамгай байдлаа хууль бусаар ашиглан хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулж цементийн үнэд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоосон гэж үзэн ТАВАН тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан. 

 

 

Тодруулбал, ШӨХТГ-аас тус компанийг  Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 4 хувьтай тэнцэх буюу 5.3 тэрбум төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан.

 

Гэвч “МАК цемент” ХХК нь шийтгэлийг эс зөвшөөрч нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан. Анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн шийдвэрээр зөрчилд шийтгэл ногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах “МАК цемент” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. 

 

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 08 дугаар тогтоолоор “МАК цемент” ХХК-ийг цементийн зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон.

Shuud.mn
Сонин хачин