Нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүй баригдсан граж, хашаа, хайсыг буулгаж, тохижуулах ажлыг өнгөрсөн жилээс эрчимжүүлсэн. Өнгөрсөн онд нийт 6000 граж, 17 км урт хашаа, 400 гаруй самбар буулгажээ.
Уг ажил энэ жил ч мөн үргэлжилж байна. Тухайлбал, нийслэлийн Сүхбаатар дүүрэг өнгөрсөн сард граж буулгах ажилд 152 сая төгрөг зарцуулсан байна. Нийт 17 баршилд 200 гаруй гражийг буулгахад төсвийн 150 гаруй сая төгрөгийг зарцуулсан байна.
Мөн тус дүүрэг өнгөрсөн сард Бүх нийтийн цэвэрлэгээ хийхэд шуудай бээлий авахад 9.5 сая төгрөг, болзошгүй үер,усны ослоос урьдчилан сэргийлэхэд 69 сая төгрөг, Эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хогийн сав болон эрүүл ахуйн шаардлага хангуулахад 57 сая төгрөг зарцуулжээ. Өнгөрсөн сард ЗДТГ-ын данснаас "Сүхбаатар-Сакү 15-н жилийн ойн арга хэмжээнд" гэх утгатайгаар 10 сая төгрөг Би Би Девелопмент Хотел ХХК-ийн данс руу шилжүүлэгдсэн байна.
Уншиж байна |