Их, дээд сургуулийг нүүлгэх хэрэгцээ, шаардлагыг эрдэмтэд тооцоо, судалгаан дээр үндэслэн тайлбарлалаа.
Газрын харилцаа геодези, зураг зүйн газрын орлогч дарга М.Буяндэлгэр
Боловсролын салбараа чанаржуулж, хүртээмжийг нь нэмж, хүүхэд бүр ойр орчмын сургуульдаа голж шилэлгүй суралцдаг болох нь мэдээж урт хугацааны бодлогын асуудал. Улаанбаатарын түгжрэлийг бууруулж, сааруулахын тулд мэргэжлийн байгууллагууд өөр арга хэмжээ ч авч, төрөл бүрийн судалгаа хийж ажиллаж байгаагийн зэрэгцээ түгжрэл хариуцсан сайдтай хүртэл болсон. Нэг үгээр хэлбэл, боломжит хувилбар бүрээр түгжрэлтэй тэмцэж байна гэж хэлж болно.
Нийслэлд өдөрт 2,882,317 зорчилт хийгддэг байна. Үүнд хамгийн их ачаалалтай хэсэг бол хотын төв хэсэг байгаа юм.
2013 оноос хойш автомашиныг тэгш сондгойгоор хуваарилж эхэлсэн. Үүний үр дагаварт хүмүүс хоёр машинтай болох сонирхол нэмэгдсэн. Ингэснээр өмнө нь 280 гаруй байсан машин 700 мянга болтлоо нэмэгдсэн.
Алсын хараа-2050 шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд МУБИС-ийг ханийн материал руу шилжүүлэх юм бол өнөөдрийн байдлаар 10106 оюутан очно хэмээн тооцсон. Эдгээр багш, оюутнуудыг дагаад ханийн материал орчимд олон тооны шинэ ажлын байр болон том хэмжээний хөгжил очих юм. Мөн ШУТИС-ийг Шархад руу, АШУҮИС-ийг Амгалан руу, СУИС-ийг Сэлбэ рүү, МУБИС-ийг Ханын материал руу зэргээр их, дээд сургуулиудаа хэдэн тийш нь гаргах нь төвийн дүүргийн төвлөрлийг сааруулах хамгийн зөв шийдэл гэж харж байна. Хэрэв их дээд сургууль нүүж очих юм бол 2 км дотор байгаа ЕБС-иудыг тус их дээд сургуулийн лицей сургууль болгоё гэсэн бас нэг төлөвлөлт байна.
Хамгийн наад зах нь хотын төвд байрлалтай их дээд сургуулиуд нүүснээр бага тойруу орчмын замын түгжрэл 25 хувиар буурах үзүүлэлттэй байна.
Их дээд сургуулиудыг нүүлгэх юм бол 7000 мянган ажлын байр шууд бусаар нэмэгдэнэ. Ингэснээр Улаанбаатар хотын эдийн засаг ДНБ нэг орчим хувиар өснө гэсэн давхар тооцоолол хийсэн байгаа. Хэрэв үнэхээр төрийн мэдлийн их, дээд сургуулиудыг хотын дэд төвүүдэд түшиглэн шилжүүлж чадвал хөдөлгөөний нягтаршлыг багасгах, түгжрэл бууруулах том асуудлыг шийдэж байгаа хэрэг юм.
Уншиж байна |