Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Энэ үеэр Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга үерт өртсөн 79 барилгын даац, бүтээцийн бат бэхийг тодорхойлсон талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Баянзүрх, Сүхбаатар дүүргийн үерт өртсөн 79 барилгын даац, бүтээцийн бат бэхийг тодорхойлсон. Шалгалтаар барилгуудад 20 см-350 см гүнтэй ус тогтсон байна. Ус чийгэнд дотор засал дэвтэж, ховхорсон. Барилгын хаяавч бетон хагарч, суулт өгсөн. Цаашид барилгын ашиглалтын төлөв байдалд дүгнэлт гаргах, дотор засал шинээр хийх шаардлагатай" хэмээлээ.
Уншиж байна |