Mercedes Benz G500 машины сугалааг татварт бүртгүүлээгүй явуулсан иргэнийг 20 мянган төгрөгөөр торгосон байна.
Тодруулбал, "Япон даруулгатай хувцас" цахим хуудаснаас Mercedes Benz G500 машиныг сугалаанд оруулж, 5000 хүнээс 50 мянган төгрөг цуглуулж азтан тодруулахаар болсон. Үүнийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газраас шалгаж, торгууль ногдуулсан байна.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас "Энэ сарын 16-ны өдөр цахим орчинд нийтлэгдсэн "иргэн Г нь цахим хаягаар олон нийтийн сүлжээ фэйсбүүк орчинд эд мөнгөний хонжворт сугалаа зохион байгуулсан" гэх гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээллийг бүртгэлд авч Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс холбогдох шалгалтын ажиллагааг явуулсан. Энэ сарын 21-ний өдөр иргэн "Г"-д Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан" хэмээн мэдээллээ.
Уншиж байна |