Дорнод аймгийн Баян-Уул сумын Бэрх багийн Шинэстэй гудамжнаас 52 настай эрэгтэй 08 дугаар сарын 14-ний 20:00 цагийн орчимд гэрээсээ согтуу гарч яваад сураггүй болжээ.
Орон нутгаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй бөгөөд Улз голын усанд осолдсон байж болзошгүй хэмээн онцгой байдлын байгууллагаас дэмжлэг хүсчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчид тус сумын харьяат иргэнийг өчигдрийн 16.10 цагаас эхлэн эрэн хайсан ч үр дүн хүрээгүй байна. Тиймээс эрэн хайх ажиллагааг өнөөдөр 09:00 цагаас дахин эхлүүлжээ.
Уншиж байна |