Хүчтэй аадар бороо орсны улмаас айлын гэр дээр аянга бууж, хоёр хүн түлэгдсэн байна.
Тодруулбал, Өвөрхангай аймаг, Тарагт сум “Онгийн голын гүүр" гэдэг газарт хүчтэй аадар бороо орсны улмаас айлын гэр дээр аянга буусан тухай дуудлагыг энэ сарын 20-ны өдрийн 12:40 цагт хүлээн авчээ.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Бүсийн эмчилгээ, оношлогооны төвийн эмч нар 20 км замыг туулан очиход иргэн 52 настай иргэн Д зүүн гар, хүзүү, 17 настай Б-гийн нүүрний хэсэг хөнгөн түлэгдсэн байсныг эмнэлгийн анхны тусламж үзүүлж Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн яаралтай тусламжийн эмчид хүлээлгэн өгсөн байна.
Уншиж байна |