"Тамир"-ын голд сэлэхээр ороод гарч ирээгүй иргэнийг эрэн хайж байна.
Тодруулбал, Архангай аймгийн цэцэрлэг суманд амралтын газар амарч байсан 4 иргэн 08.20-ны өдрийн 20:00 цагийн орчим “Тамир”-ын голд сэлэхээр ороод 1 хүн нь гарч ирээгүй тухай дуудлагыг 08.20-ны өдрийн 23:29 цагт хүлээн Онцгой байдлын алба хүлээн авчээ.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 08.21-ний өдрийн 00:07 цагт ангиас гарч 25 км замыг туулан 00:30 цагт очиж, 40 настай иргэн М-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Уншиж байна |