Увс аймаг ОНХС-ийн 180 сая төгрөгөөр зураг төсөл гаргуулна
2023-08-21

Увс бол улсын төсвөөс татаас авдаг аймгуудын нэг. Орлогоо өөрөө бүрдүүлж чаддаггүй гэсэн үг. Гэсэн ч тэд орон нутагт хийгдэх ажлуудаас онцолж Нутгийн удирдлагын ордон барихаар болсон байна. 

 

 

Тодруулбал, Увс аймгийн Орон нутгийн өмчийн газраас аймгийн Засаг даргын тамгын газрын байрын барих зураг төслийг боловсруулах тендер зарласан байна. Тендерийн төсөвт өртөг 180 сая төгрөг байх бөгөөд үүнийг Аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас гаргаж байгаа юм. 

 

Орон нутгийн хөгжлийн сан нь орон нутгийн хөгжлийг дэмжих, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах, иргэд тогтвор суурьшилтай амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэх зорилготой. Гэвч энэ хөрөнгө орон нутагт наадмын талбай барих, Засаг даргын тамгын газрын байр засварлах, зураг төсөл гаргуулах зэрэгт зарцуулагдсаар байгаагийн жишээ нь энэхүү тендер юм. 

 

Shuud.mn
Сонин хачин
Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda
2023-08-21
иргэн:
эхлээд сургуулиудынхаа модон жорлонг хүүхэд ба байгальд ээлтэй болгох хэрэгтэй байх өө. Юун нутгийн удирдлагын байшин?? Дараа нь хүн эмнэлэг, мөн мал эмнэлэгийн ажиллах нөхцөлийг сайжруулж лабораторийн тоног төхөөрөмж, машин авч өгсөн нь дээр. Багш, эмч нараа чадавхжуулж хүүхдүүдийн боловсролд анхаарах нь бас чухал. Жижиг дунд бизнесээ дэмжиж нутгийн брэнд гарган хот хөдөөгүй түгээх боломжийг бий болгох.
2023-08-21