Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тодруулбал, архитектур төлөвлөлтийн даалгавар цуцлах 1642 барилга болон үерийн эрсдэлтэй байршлын судалгаа, үерийн бүсэд буусан айлуудыг нүүлгэн шилжүүлэх, мөн “S Outlets”, “Aqua garden” зэрэг барилгатай холбоотой асуудлаар мэдээлэл хийсэн юм. Мөн үеэр Нийслэлийн Засаг даргын дэргэд Бодлогын судалгаа, шинжилгээний төв үйл ажиллагаа явуулж, эрдэмтэн, судлаачдын судалгаа, шинжилгээний үндсэн дээр шийдвэр гарах нөхцөл бүрдсэн гэдгийг тодотголоо.
Өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд дөрвөн төрлийн үерийн эрсдэлтэй бүсэд 28,843 өрх амьдарч байна. Үүнд:
Дээрх өрхүүдээс эхний ээлжид онц эрсдэл бүхий нөхцөлд амьдарч буй 2900 өрхийг 29 байршилд нүүлгэнэ. Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нүүлгэн шилжүүлэх 29 байршилд нийт 427.3 га газрыг бэлдсэн хэмээн мэдэгдлээ.