Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт төрийн эзэмшлийн автомашины улсын дугаарын дэвсгэрийг өөрчилж, хөх өнгөтэй болгож буй талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр дугаарын өнгийг сольж байгаа нь төрийн машин хаана явж байгааг иргэд мэддэг, нээлттэй болгох зорилготой. Дэлгүүр, ресторан, сургууль, цэцэрлэгийн гадна байна уу гэдгийг мэддэг байлгах үүднээс олон нийтийн хараа хяналтад оруулж байна.
Мөн Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулна. Төрийн машиныг хувьдаа ашиглаж, сэлгүүцдэг байдал арилснаар хотын түгжрэлийг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулж, төсөв санхүүгийн ч хэмнэлт хийнэ.
Төрийн эзэмшилд 14 000 машин бүртгэлтэй байна. Нийтдээ 5300 суудлын машин, ачааны 2100 машины дугаарын өнгийг солино. Харин технолигийн зориулалттай болон нийтийн тээврийн автобусын дугаарын өнгийг солихгүй.
Зам тээврийн хөгжлийн яаманд 1200 машин байгаа. Энэ машинуудын дугаарыг богино хугацаанд, хямд зардлаар солино. Монгол Улсад 40 гаруй дугаарын үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг. ЗТХЯ-ны 1200 тээврийн хэрэгслийн дугаарыг богино хугацаанд, хямд үнээр хэвлэх компани даваа гаригт саналаа өгөөрэй" гэдгийг хэлэв.
Уншиж байна |