Дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор Монгол орны уур амьсгал өөрчлөгдөж байна. Сүүлийн 100 жилийн мэдээгээр дэлхийн дундаж температур 1.1 градусаар дулаарсан. Харин Монгол орны уур амьсгал 2.4 градусаар дулаарсан нь сүүлийн 80 жилд хийсэн судалгаагаар тогтоогджээ. Тэр дундаа Улаанбаатар хотын уур амьсгал 3.3 градусаар дулаарсан байна.
Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор дэлхий нийтээр гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж байна.
Хур тунадасны хуваарилалтыг харвал аадар бороо орох магадлал улам нэмэгдэж, нийт хур тунадасны 43 хувийг эзэлж байна. Шиврээ бороо орох өдрийн тоо буурч, аадар бороо орох өдөр ихсэж байна. Богино хугацаанд их хэмжээний усархаг бороо орж, үерийн эрсдэлийг нэмэгдүүлж буй бодит судалгаа гарсан.
Улаанбаатар хотод цаг уурын автомат дөрвөн станц ажилладаг. Нийслэлийн төвд, зүүн талд цаг уурын станц байдаггүй. Цаашид станцын тоог нэмэгдүүлж, үерийн эрсдэлтэй бүсүүдэд байршуулах шаардлагатай байгааг Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Г.Сарантуяа мэдээллээ.
Б.Хэрлэн
Уншиж байна |