Өмнөговь аймгийн “Шивээ хүрэн" хилийн боомтод “Норд бенз" загварын том оврын ачааны хоёр автомашин мөргөлдөж, нэг хүн машины эд ангид хавчуулагдан, нас баржээ.
Ослын улмаас “Норд-Бенз” загварын том оврын ачааны автомашины жолооч 64 настай эрэгтэй нас барсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гурвантэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 67 дугаар ангийн алба хаагчид цогцсыг гаргаж, аймгийн Шүүхийн шинжилгээний мөрдөгчид шилжүүлэн өгчээ.
Уншиж байна |