Сүхбаатар дүүргийн тавдугаар хороо, Сөүлийн гудамжны нэгдүгээр байранд гал гарч, хүн нас баржээ. Энэ тухай дуудлагыг 08 дугаар сарын 17-ны 22:41 цагт хүлээн авч, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид очиж, унтраасан байна.
Иргэн А-ны 28 м2 хэмжээтэй 2 өрөө байр, эд зүйлсийн хамт шатаж, гал түймэрт 93 настай эмэгтэй өртөж нас барсан байна.
Уншиж байна |